A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 462 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 200



Дайчилгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1."Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Дайчилгааны нөөц бүрдүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх журам"-ыг 3 дугаар хавсралтын, "Дайчилгаатай сургууль явуулах журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Дайчилгаатай сургуульд татан оролцуулсан бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд цалин олгох хэмжээ, журам"-ыг 5 дугаар хавсралтын, "Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөх журам"-ыг 6 дугаар хавсралтын, "Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх журам"-ыг 7 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.(Энэ тогтоолын 5 дугаар хавсралтыг Засгийн газрын 2019 оны 246 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон) 


2."Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах бэлтгэлийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн "-ийг 8 дугаар хавсралтын ёсоор томилсугай.(Энэ тогтоолын 8 дугаар хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон) 


3.Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид даалгах нь:


а/улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах бэлтгэл ажлыг арга зүй, зохион байгуулалтын хувьд удирдан, төлөвлөгдсөн арга хэмжээг уялдуулан зохицуулах талаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжээс зохиож байгаа ажилд хяналт тавьж, мэргэжлийн хувьд дэмжлэг, туслалцаа үзүүлж байсугай;


б/улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөний төсөл боловсруулах бэлтгэлийг 2000 онд багтаан хангасугай;


в/энэ тогтоолын 2 дугаар зүйлд зааснаар томилогдсон ажлын хэсгийг шаардлагатай техник хэрэгсэл, тоо баримт, бусад мэдээллээр хангах арга хэмжээг 1999 оны IV улиралд багтаан авсугай;


г/улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах ажлын явцыг 2000 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулсугай.


4.Яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын аль нэгэн ажилтанд дайчилгааны асуудлыг хариуцуулан ажиллуулахыг сайд нарт даалгасугай.


5.Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:


а/улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон тооцоо, судалгаа, бусад баримт бичиг, мэдээллээр шуурхай хангаж байсугай;


б/энэ тогтоолоор батлагдсан журмуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар харьяа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд удирдлага, зохион байгуулалт, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлж байсугай.


6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан дор дурдсан тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай:


а/"Дайчилгааны төлөвлөгөө батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар тогтоол;


б/"Дайчилгааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, дайчилгааны даалгавар батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоол;


в/"Бүтээгдэхүүний нөөцийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 53 дугаар тогтоол;


г/"Шатахуун, тосолгооны материалын нөөцийн агуулахын барилга байгууламжийн ажлыг түргэтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 28 дугаар тогтоол;


д/"Экспортын барааны улсын нөөц бий болгох тухай" Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130 дугаар тогтоол;


е/"Улс ардын аж ахуйн дайчилгааны төлөвлөгөө боловсруулах, түүний биелэлтийг хангах зарим арга хэмжээний тухай" МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоол;


ж/"Үлгэрчилсэн дүрэм, заавар батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар тогтоол;


и/"Заавар батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 248 дугаар тогтоол;


к/"Дүрэм батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 291 дүгээр тогтоол;


л/"Улсын нөөцөд материалын үнэт зүйл хуримтлуулах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 386 дугаар тогтоол;


м/БНМАУ-ын Улс ардын аж ахуйн ажиллах хүчний баталгаажилтын зохион байгуулалтын тухай" Сайд нарын Зөвлөлийн 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 436 дугаар тогтоол.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ