Хэвлэх DOC Татаж авах
ДАЛАНЗАДГАД СУМАНД БАРИГДАЖ БАЙГАА ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАЛАНЗАДГАД СУМАНД БАРИГДАЖ БАЙГАА ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2000 оны 5 дугаар сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 80



Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Даланзадгад суманд баригдаж байгаа дулааны цахилгаан станцад зориулж БНСУ-аас авах нэмэлт зээлийн гэрээг байгуулахыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Сангийн сайд Я.Очирсүх нарт зөвшөөрсүгэй.


2.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтын 2000 оны төлөвлөгөөнд тусгагдсан Даланзадгадын дулааны цахилгаан станцын инженерийн гадна шугам сүлжээ барих, технологийн зориулалттай машин механизм худалдан авах, одоо ажиллаж байгаа дулаан хуваарилах сүлжээг засварлах хөрөнгийг хавсралтад заасан хуваарийн дагуу санхүүжүүлэн дулааны цахилгаан станцыг энэ оны Ш улиралд багтаан туршиж, тохируулан ашиглалтад оруулах нөхцөл бүрдүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүх, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд Я.ОЧИРСҮХ


Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ