Хэвлэх DOC Татаж авах
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 119



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Хавсралтад дурдсан төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.


2. Хавсралтад дурдсан үл хөдлөх хөрөнгийн худалдагдах үнийн дүнгийн 10 хүртэл хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр болон ягаан тасалбарыг төлбөрт тооцон авахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН