A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 136

Далай ашиглах тухай Монгол Улсын хуулийн гуравдугаар бүлгийн 9 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомтыг Дэд бүтцийн хөгжлийн яамыг түшиглэн одоогийн орон тоо, төсөвт багтаан байгуулахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд даалгасугай.

2."Хөлөг онгоц бүртгэх журам" -ыг хавсралтын ёсоор баталсугай.

3.Далай ашиглах тухай хуулийг тус тусын эрхлэх ажлын хүрээний дагуу хэрэгжүүлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Гадаад харилцааны сайд Н.Туяа нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ