A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАНСНЫ ТОГТОЛЦООГ ЖУРАМЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 132

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Холбогдох бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Монгол банктай хамтарч Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлэх зорилгоор "тэг" үлдэгдэлтэй дансны тогтолцоог турших байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор, төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог турших байгууллагын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

З. Монгол банктай хамтран төсөвт байгууллага, Засгийн газрын тусгай зориулалтын санг төгрөгийн нэг дансаар дамжуулан төлбөр тооцоо хийдэг журамд шилжүүлэн бусад дансыг хаалгах арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай. /Засгийн газрын 2001 оны 202 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав/

4. Үндэсний татварын ерөнхий газрын дарга Л.Зоригт даалгах нь:

а/төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн татварын албанд бүртгэгдээгүй харилцах дансыг бүртгэлд бүрэн хамруулах арга хэмжээ авсугай;

б/төсөвт байгууллага, Засгийн газрын тусгай зориулалтын санг улсын бүртгэлд бүртгэх ажлыг эрхлэн гүйцэтгэж, улсын бүртгэлд бүртгэх журмыг шинэчлэн боловсруулж, тэдгээрийг энэ оны Ш улиралд багтаан нэгдсэн регистрийн системд оруулан шинэчлэн бүртгэж гэрчилгээ олгосугай;

в/төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, Засгийн газрын тусгай зориулалтын сангийн харилцах дансны талаар мэдээллийн сан бүрдүүлж түүнийг баяжуулан улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн болон өөрчлөлт хийсэн тухай мэдээг харилцах дансны бүртгэлийн мэдээний хамт хагас жил тутамд Санхүү, эдийн засгийн сайдад танилцуулж байсугай.

5. Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, Засгийн газрын тусгай зориулалтын сангийн харилцах дансны тооллогыг жил бүрийн I улиралд явуулж, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

6. Банкин дахь харилцах дансныхаа сарын дэлгэрэнгүй мэдээг Санхүү, эдийн засгийн яамнаас баталсан маягтын дагуу гаргаж харилцагч банкаараа баталгаажуулан дараа сарын 5-ны дотор Санхүү, эдийн засгийн яаманд ирүүлж байхыг төвлөрсөн төсөвтэй харилцагч төсвийн эрх захирагч нарт даалгасугай.

7. Төрийн сангийн нэгдсэн дансны туршилтыг ажил хэрэгч зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэхийг туршилтад хамрагдах байгууллагуудын эрх захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

/Засгийн газрын 2001 оны 202 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав/