Хэвлэх DOC Татаж авах
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Дархлаажуулалтын сангийн ажиллах журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Дархлаажуулалтын сангийн ажиллах журам/


2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 67



Дархлаажуулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх болон 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Дархлаажуулалтын сан байгуулж, уг сангийн ажиллах журмыг 1 дүгээр, “Сангийн зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэм”-ийг 2 дугаар, “Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалт, тарилгын товлол”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Дархлаажуулалтын санд зохих хөрөнгийг төвлөрүүлэх, сэргийлэх тарилгыг зохион байгуулахтай холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА