A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ОРОН ТОО, ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын орон тоог 1 дүгээр, ажилтны цалин тогтоох нэгжийг 2 дугаар, цалин тогтоох нэгжээс албан тушаалын цалин тогтоох хувийг З дугаар хавсралт ёсоор тус тус баталж, 2001 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

/1-р хавсралтыг ЗГ-ын 2007 оны 141-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллуулах үйлчилгээний ажилчдын цалингийн хэмжээг Дипломат төлөөлөгчийн газрын жилийн цалингийн санд багтаан тогтоож байхыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд даалгасугай.

3. Суугаа оронд нь мөнгөний ханш унаж, ажилтнуудын амьжиргааны түвшинд эрс нөлөөлөхөд хүрвэл батлагдсан цалингийн сандаа багтаан цалин тогтоох нэгжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлж байх эрхийг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд олгосугай.

/Энэ зүйлийг Засгийн газрын 2006 оны 187 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат болон консулын төлөөлөгчийн газруудын байршил, орон тооны тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлээс бусад зүйл, заалт, "Батлан хамгаалахын атташе суулгах, хавсран суулгах тухай" Засгийн газрын 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, "Орон тооны тухай" Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар тогтоол, "Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны цалингийн тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар тогтоол, "Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 173 дугаар тогтоолын 2, З дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН