Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ  /Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ  /Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм/


2003 оны 2 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 37



Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4@a1@b дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийг хавсралт ёсоор баталсугай.


(ЗГ-ын 2009-04-29-ний өдрийн 138-р тогтоолоор хавсралтын 2.9, ЗГ-ын 2014-10-11-ний өдрийн 327-р тогтоолоор 2.1  дэх  заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсон. )


2.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажиллах улсын байцаагчийн жишиг тоог батлагдсан төсөвтөө багтаан тогтоож байхыг Улсын мэргэжлийн хяналтын газар (Д.БАТБААТАР)-т даалгасугай.


3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын “Орон нутгийн мэргэжлийн хяналтын албадын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2000 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоол, “Эрчим хүч, геологи, уул уурхайн улсын хяналтын дүрэм батлах тухай” 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 190 дүгээр тогтоол, “Дүрэм батлах тухай” 1999 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 156 дугаар тогтоол, “Авто замын улсын хяналтын дүрэм батлах тухай” 1998 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаар тогтоол, “Улсын хяналтын дүрмүүд батлах тухай” 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дүгээр тогтоол, “Санхүүгийн улсын хяналт шалгалтын дүрэм батлах тухай” 1996 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 46 дугаар тогтоол, “Стандарт, чанар, хэмжил зүйн улсын хяналтын дүрэм батлах тухай” 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаар тогтоол, “Журам, дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар тогтоолын 3, 4 дүгээр хавсралт, “Дүрмүүд батлах тухай” 1999 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, “Дүрэм батлах тухай” 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 176 дугаар тогтоол, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 265 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, “Дүрэм батлах тухай” 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар тогтоол, “Дүрэм батлах тухай” 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар тогтоол, “Дүрэм батлах тухай” 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 143 дугаар тогтоол, “Улсын хяналтын дүрэм батлах тухай” 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 123 дугаар тогтоол, “Аялал жуулчлалын улсын хяналтын дүрэм батлах тухай” 2000 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 169 дүгээр тогтоол, “Эрүүл мэндийн улсын хяналтын дүрэм батлах тухай” 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоол, “Дүрэм шинэчлэн батлах тухай” 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН