Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм/


1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 164



Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.”Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай..


2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын З-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай..


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.ЦОГ