Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ / Стандартчилал, хэмжил зүйн төвийн дүрэм /

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ / Стандартчилал, хэмжил зүйн төвийн дүрэм /


2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 209



Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22.5, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. “Стандартчилал, хэмжил зүйн төвийн дүрэм”-ийг 1 дүгээр хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.


2. “Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай” Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “... Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйл, ...” гэснийг “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 20.3” гэж өөрчлөн найруулж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтыг 2 дугаар хавсралт ёсоор өөрчилсүгэй.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ