A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Дугаар 142

2006 оны 6 дугаар сарын 21- ний өдөр

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм/

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэслэн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлүүдийн дүрмийг шинэчлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар тогтоол, "Үлгэрчилсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Байгаль орчны сайд бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч И.ЭРДЭНЭБААТАР