Хэвлэх DOC Татаж авах
ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨВИЙГ ШИЛЭН КАБЕЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨВИЙГ ШИЛЭН КАБЕЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ТУХАЙ


2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 156



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Дундговь аймгийн төвийг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбох төсөл боловсруулан 2006 онд багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай.


2. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрсөн хөрөнгөөс гаргах арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт зөвшөөрсүгэй.


3. Шилэн кабелийн нэгдсэн сүлжээгээр төрийн төв, орон нутгийн байгууллагатай хөнгөлөлттэй үнээр мэдээлэл солилцох техникийн боломж бий болгох арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ