Хэвлэх DOC Татаж авах
Д.ЦЭВЭГМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Д.ЦЭВЭГМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ


2005 оны 5 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 101



Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат багш Д.Цэвэгмидийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат багш Д.Цэвэгмидийн нэрэмжит шагнал бий болгосугай.


2. ”Д.Цэвэгмидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН