A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ

МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

   1 дүгээр зүйл.

Хэвлэх

Даатгалын тухай энэ хуульд заасан хэмжээнд дүрмийн сан нь хүрээгүй боловч үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компанийн дүрмийн сангаа хуульд заасан хэмжээнд хүртэл бүрдүүлэх хугацааг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр тогтооно. Энэхүү хугацаанд багтааж дүрмийн сангаа бүрдүүлээгүй компанийг эрх бүхий байгууллага татан буулгаж, зөвшөөрлийг нь хурааж авна.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг Даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ