Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм/


2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 146



Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрмийг хавсралтын ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 140 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон) 


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2005 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 95 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД              Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН