A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-ИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТУХАЙ

2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 198

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн 2007-2008 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, тоног төхөөрөмжийн их засвар хийх, засварын цех болон ажилчдын ахуйн байрны зориулалтаар барилга барихад зориулж 560.0 (таван зуун жаран) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийн урсгал болон их засварын ажлыг хугацаанд нь чанартай хийх ажлыг зохион байгуулан гүйцэтгэлд нь хяналт тавьж, үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Өмнөговь аймгийн Засаг дарга С.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Түлш, эрчим хүчний сайд Б.ЭРДЭНЭБАТ