Хэвлэх DOC Татаж авах
ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ ШАТЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ ШАТЫГ БАТЛАХ ТУХАЙ


2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 256



Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын дунд хугацааны төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах, батлагдсан төсвийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт хуваарилан хүргүүлэхтэй холбогдсон дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үйл ажиллагааны үе шат, түүнийг хэрэгжүүлэх хуваарийг хавсралтын ёсоор баталсугай.


2. Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үе шатыг төсвийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.


3. Дунд хугацааны төсөв, төсвийн ерөнхийлөн захирагчийн зарлагын хязгаар боловсруулахад шаардагдах төсвийн баримт бичиг, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг тогтоосон хугацаанд чанартай боловсруулан эрх бүхий байгууллагад хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч, бүх шатны төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдэд үүрэг болгосугай.


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төсвийн төлөвлөлтийн үе шатыг тогтоох тухай” Засгийн газрын 2004 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                                        С.БАЯР


Сангийн сайд                                                                                                                                                    Ч.УЛА АН