Хэвлэх DOC Татаж авах
ДОТООД,ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦУУЛАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДОТООД,ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦУУЛАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ


2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 31



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2009-2010 оны хичээлийн жилд Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлээр суралцуулах тэргүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоог 1 дүгээр хавсралтын ёсоор, Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах мэргэжлийн чиглэлийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан тэргүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоонд багтаан зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэнд Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн буцалтгүй тусламж олгох журам”, “Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”, “Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын дагуу Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээл олгох ажилд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                    С.БАЯР


Боловсрол,соёл,шинжлэх 


       ухааны сайд                                                                                           Ё.ОТГОНБАЯР