Хэвлэх DOC Татаж авах
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 185



Дархлаажуулалтын тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсад мөрдөх, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.


2. Бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Шинэчилсэн дархлаажуулалтын үндэсний товлолыг мөрдүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэх тухай" Засгийн газрын 2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 75 дугаар тогтоолыг 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                              С.БАЯР


Эрүүл мэндийн сайд                                         С.ЛАМБАА