A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 256

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Тагнуулын ажилтны сахилгын)

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тагнуулын ажилтны сахилгын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 231 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР