A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАРХАНЫ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 142

Монгол Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийн 2.1.8 дугаар заалтыг үндэслэн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр /ТӨҮГ/-ийн эд хөрөнгө, хөрөнгийн эрх хувийн өмчид шилжихгүй нөхцөлтэйгээр удирдлагын гэрээгээр ажиллах этгээдийг уралдаант шалгаруулалтын аргаар шалгаруулахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ