- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 127
Улаанбаатар хот
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 19.1, 29.2, 29.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Могойн голын дулааны цахилгаан станц барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээ"-г зарчмын хувьд дэмжиж, уг гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд зөвшөөрсүгэй.
2. Концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан станцын барилга байгууламжийг угсрах болон барилгын ажлыг эхлүүлэх тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.
3. Цахилгаан станц барих газрыг ашиглуулах зөвшөөрөл олгох, орон нутгийн өмчит Могойн голын нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсээр хангах, дулааны цахилгаан станцын барилгын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A