A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2017 оны 7-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 364

Эрүүл мэндийн тухай хуулийн 16.3; 16.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Өрхийн эрүүл мэндийн нэг төвд ногдох иргэний тоог нийслэлд 8000-аас, аймаг, суурин газарт 6000-аас доошгүй бөгөөд нийт ногдох иргэний тоо 14000-аас хэтрэхгүй байхаар тогтоосугай.

3. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлын хэмжээг хүн амын бүтэц, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нэр төрөл, бодит өртөг, үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож байхыг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт даалгасугай.

4. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжиж, мэргэжил арга зүйгээр ханган, хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газар, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Өрхийн эмнэлэг байгуулан ажиллуулах тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 149 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.