A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

1999 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 173

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь::

1.Монгол Улсаас ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва Улсад суух Ерөнхий консулын газрыг 2000 оноос нээн ажиллуулахаар тогтоосугай.

/Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 168 дугаар тогтоолоор 2, 3 дугаар зүйлийг хүчингүй болгосон./

2.Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва Улсад суух Ерөнхий консулын газрын цалингийн сан, бусад зардлыг Сангийн яамтай зөвшилцөн 2000 оны төсөвтөө багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Н.Туяад даалгасугай..

З.Ерөнхий консулын газрын цалингийн сан, бусад зардлыг 2001 оноос эхлэн улсын төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Я.Очирсүхэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Гадаад харилцааны сайд Н.ТУЯА