Хэвлэх DOC Татаж авах
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ


1998 оны 2 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 24



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Канад Улсын Торонто хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахаар тогтоосугай.


2.Үүнтэй холбогдуулан 1998 онд батлагдсан төсөвтөө багтаан Монгол Улсаас Канад Улсын Торонто хотод суух Ерөнхий консулын газрын орон тоо, төсөвт зардлыг Сангийн яамтай зөвшилцөн баталж өгөхийг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэлд даалгасугай.


/Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгосон/


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Гадаад харилцааны сайд Ш.АЛТАНГЭРЭЛ