A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 189

Монгол Улсын Их Хурлаас Канад Улсын Оттава хотод Элчин сайдын яам нээн ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Канад Улсын Торонто хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрыг татан буулгасугай.

2. Ерөнхий консулын газрын орон тоог Оттава дахь Элчин сайдын яаманд шилжүүлэн зохицуулахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН