A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 384 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 264

Газрын тухай хуулийн 18.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай

2. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар (Ш.БАТСҮХ)-т, уг төлөвлөгөөг эрхлэх асуудлынхаа хүрээний үйл ажиллагаанд баримталж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

3. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2004-2006 онд багтаан боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, уг ажилд шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвийн багцаас санхүүжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР