A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

2005 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 102

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Ерөнхий нарийн бичгийн даргын газар байгуулан ажиллуулж, үйл ажиллагааных нь зардалд шаардагдах 34.3 (гучин дөрвөн сая гурван зуун мянга) сая төгрөгийг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ