Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Хувьчлагдах барилга байгууламжийн жагсаалт/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Хувьчлагдах барилга байгууламжийн жагсаалт/


1999 оны 8 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 133



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Хувьчлагдах барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу жагсаалтад дурдагдсан барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа түрээслэгчдэд тэргүүн ээлжинд санал болгож, тогтоосон хугацаанд барилгын үнийг төлөөгүй тохиолдолд нийтийн дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод үүрэг болгосугай.


З.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “1997 оноос эхлэн хувьчлагдах зарим объектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаас “22.БЗД.15.30-52. Бизнес ХХК. Шүдний эмнэлэг.” гэсэн хэсэг, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаас “25.Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол Хүнсний үйлдвэрийн барааны 6-р дэлгүүрийн барилга. Хүнсний барааны 6-р дэлгүүр. Баянцээл ХХК, Шим ХХК, Хотон ХХК, худалдаа”, “29.Хан-уул дүүрэг. 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн барилга. Орхон ХХК, Жаргалант ХХК” гэсэн хэсгийг, “Хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаас “4.Баянзүрх дүүрэг. З дугаар хороо. ОСНАА-н 5 дугаар конторын харьяа нийтийн бие засах газар”, “12.Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хороо. ОСНАА-н 1 дүгээр конторын харьяа нийтийн бие засах газар”, “14.Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хороо. Спорт сургалтын төвийн барилга” гэсэн хэсгийг тус тус хассугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ