- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургалтын төрийн сангийн дүрэм/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургалтын төрийн сангийн дүрэм/
1997 оны 8 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 179
Боловсролын тухай хуулийн тавдугаар бүлийн 33 дугаар зүйлийн 6 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 2-ын 3, 4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 1 дэх заалт, дээд боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид дипломын болон бакалаврын боловсрол эзэмшигчдийг төлбөртэйгээр суралцуулж байхаар тогтоосугай.
2."Их дээд сургууль, коллежид дипломын болон бакалаврын боловсрол эзэмшигчдэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгох журам"- ыг 1 дүгээр хавсралтын ёсоор баталж 1997 оны 9 дүгээр сарын 1-нээс мөрдсүгэй. /2000 оны 96 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3.Суралцагчдад хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх Сургалтын төрийн санг гэгээрлийн яамны харьяанд ажиллуулахыг гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Сангийн сайд П.Цагаан нарт зөвшөөрсүгэй.
4."Сургалтын төрийн сан"-ийн дүрмийг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай./ЗГ-ын 2008 оны 177-р тогтоолоор хүчингүй/
5. Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Сангийн сайд П.Цагаанд даалгах нь:
а/ "Сургалтын төрийн сан"-гийн захиргааны орон тоо, цалингийн санг баталж мөрдүүлсүгэй.
б/ "Сургалтын төрийн сан"-д шаардагдах хөрөнгийг "1997 оны төсвийн тухай" хуулийн болон түүний тодотголын дагуу төвлөрсөн төсвөөс бүрдүүлэх арга хэмжээг 1997 оны 9 дүгээр сараас авч хэрэгжүүлсүгэй.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн "Журам батлах тухай" 194 дүгээр тогтоолын нэг болон дөрөвдүгээр заалт, мөн тогтоолоор баталсан "Мэргэжлийн сургуульд суралцагчдад хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгох журам"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A