A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх журам/

Дугаар 78

Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

"Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 147.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 78 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН