Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


 

2002 оны 7 дугаар сарын 3-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 135



Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 10, 11 дүгээр зүйл, Ариун цэврийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. “Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, аюулгүй болгох, хадгалах, устгах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Хандивлагч орнуудтай хамтран төсөл хэрэгжүүлэх, төвлөрсөн болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрийг ашиглах замаар аюултай хог хаягдлыг устгах байгууламж байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


3. Төсвийн байгууллагуудын аюултай хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2003 оноос эхлэн төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


4. Энэ тогтоолоор баталсан журамд нийцүүлэн тухайн чиглэлийн аюултай хог хаягдлыг зайлуулах технологийн нарийвчилсан заавар гаргаж мөрдүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболд, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт үүрэг болгосугай.


5. Аюултай хог хаягдал болон түүний хадгалалт, устгалын талаархи бүртгэл хөтлөх, мэдээ гаргах журам баталж мөрдүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболдод үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Байгаль орчны сайд У.БАРСБОЛД