Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 212

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 



Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн З2 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн З дугаар зүйлийн З дахь хэсэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


"Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 


(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 318 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 221 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 207 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2020 оны 148 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон).


Монгол Улсын Ерөнхий сайд                                                    П.ЖАСРАЙ



Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд                                    Э.ГОМБОЖАВ