A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 57

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (АА-н ҮА эрхлэхийг хүчингүй болгох)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарим зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцохтой холбогдуулан боловсруулсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Улсын Их Хурлаар батлагдаж, хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан хүчингүй болсонд тооцох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД