A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нэр төрөл/

Дугаар 193

Улсын Их Хурлаас 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Зарим материал, тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болон Зарим материал, машин механизм, тоног төхөөрөмж, бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барилгын салбарт техникийн шинэчлэл хийх зориулалттай зарим материал, тоног төхөөрөмж, машин механизм болон хуванцар хоолой, цемент-шохой, чулуу, дулаан тусгаарлах болон гипсэн хавтангийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай

2. Дээрх материал, тоног төхөөрөмж, машин механизмыг зориулалтын дагуу оруулан, ашиглаж байгаа байдалд хяналт тавьж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр нарт үүрэг болгосугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Барилга, хот байгуулалтын сайд Н.БАТБАЯР