A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /"Улсын төсвийн хөрөнгөөр 2006 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт жаг
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /"Улсын төсвийн хөрөнгөөр 2006 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт жагсаалт", "Улсын төсөв болон улсын авто замын сангийн хөрөнгөөр 2006 онд хэрэгжүүлэх зам, гүүрийн барилга байгууламжийн нэмэлт жагсаалт"/

Монгол Улсын 2006 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын төсвийн хөрөнгөөр 2006 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт жагсаалт"-ыг 1 дүгээр, "Улсын төсөв болон улсын авто замын сангийн хөрөнгөөр 2006 онд хэрэгжүүлэх зам, гүүрийн барилга байгууламжийн нэмэлт жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Жагсаалтад дурдагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН