A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 157

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөн улсын хилээр нэвтрүүлэх бараа материал, техник, тоног төхөөрөмж, машин механизмын нэр төрөл, тоо хэмжээний жагсаалт /

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Зарим бараа материал, тоног төхөөрөмж, машин механизм, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Зарим бараа материал, тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөн улсын хилээр нэвтрүүлэх бараа материал, техник, тоног төхөөрөмж, машин механизмын нэр төрөл, тоо хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Дээрх бараа материал, техник, тоног төхөөрөмж, машин механизмыг зориулалтын дагуу оруулан, ашиглаж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД