A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 273

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ,ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (Агаарын төлбөр)

Агаарын тухай хуулийн 25.5, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 7.1, 7.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цэвэр агаарын сангийн үйл ажиллагааг зохицуулах олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлийн ажиллах журам"-ыг 1 дүгээр, Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор 1-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2. Агаарын бохирдлын төлбөрийг энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хэмжээгээр улсын төсөвт төвлөрүүлж хэрэгжилтэд нь хяналт тавих талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

3. Цэвэр агаарын сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ