Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 38



Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 137 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) 


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД


Батлан хамгаалахын сайд Л.БОЛД