Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт/


2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 95



(1,2-р хавсралтад  2011-06-08-ны 176-р тогтоолоор өөрчлөлт орсон)


Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг 1 дүгээр хавсралт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (1-р хавсралтад 2010-07-14-ний 192-р тогтоолоор нэмэлт орсон).


2. Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодист хяналт тавих талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Улсын гаалийн ерөнхий газрын дарга (Б.БАТТӨМӨР) нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД                     Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР


/ЗГ-ын 2012-12-1-ний 145-р тогтоолоор 1, 2-р хавсралтад өөрчлөлт орсон/