Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах журам/


2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 190



Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал гаргуулсан 10 дугаар сарын 20-ны өдрийг төв болон орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллагууд иргэдийн санал, зөвлөгөөг сонсч, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад тусгах зорилго бүхий “Нээлттэй хаалганы өдөр” болгон жил бүр зохион байгуулж, улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байсугай.


2. “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах журмыг хавсралтын ёсоор баталсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД