- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАРИМ МАТЕРИАЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МАШИН МЕХАНИЗМЫГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 8 дугаар сарын 4-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАРИМ МАТЕРИАЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МАШИН МЕХАНИЗМЫГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Барилгын салбарт техникийн шинэчлэл хийх зориулалтаар импортлох кран, экскаватор, автобетон зуурагч, автобетон насос, суурин бетон насос, бетон зуурмагийн узель, өргөгч, ачигч, орон сууцны цахилгаан шат, цутгамал бетон хийц эдлэлийн хэв хашмал, барилга угсралтын шат, цахилгааны тоолуур, дулааны тоолуур, усны тоолуур болон ялтсан бойлорын эд ангийг импортын гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Дор дурдсан үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж болон үндсэн түүхий эдийг импортын гаалийн албан татвараас чөлөөлсүгэй:
Дугаар |
Барилгын материалын үйлдвэрийн нэр |
1 |
Хуванцар хоолойн үйлдвэр |
2 |
Цемент шохойн болон чулууны үйлдвэр |
3 |
Дулаан тусгаарлах материалын болон гипсэн хавтангийн үйлдвэр |
3 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан улсын хилээр нэвтрүүлэх машин механизм, тоног төхөөрөмжийн зориулалт, тоо хэмжээ болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн нэр төрөл, зориулалт, тоо хэмжээний жагсаалтыг бараа тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу Засгийн газар батална.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2005 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A