Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн)


2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 142



Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралтын, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 1.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 17-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 


2. Энэ тогтоолд заагаагүй бусад ажил олгогчийн төлбөл зохих үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 0.8 хувиар тогтоосугай./Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 17-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 


3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төсвийн байгууллагын 2008 онд төлбөл зохих шимтгэлийн орлогод улсын төсвөөс олгох санхүүжилтийг суутган тооцох зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл нарт даалгасугай.


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 10 дугаар зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                            С.БАЯР


Нийгмийн хамгаалал,


хөдөлмөрийн сайд                                                                              Д.ДЭМБЭРЭЛ