Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХГYЙ БАЙХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХГYЙ БАЙХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 48 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш З хүртэл жилийн доторхи автобус, троллейбусанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй байсугай.Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР