A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 58

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (...хүнсний буудай хадгалах,худалдан авах, борлуулах...)

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.5, "Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарим хэсгийг хүнсний буудайн нөөц хэлбэрээр байршуулах тухай" Улсын Их Хурлын 2008 оны 42 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулах хүнсний буудайг хадгалах байршил, түүнд байршуулах хүнсний буудайн хэмжээг тогтоох, худалдан авах, борлуулах, хадгалах үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хүнсний буудайг нөөцлөх байршил, түүнд байршуулах хүнсний буудайн хэмжээ"-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Улсын Их Хурлын 2008 оны 42 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн хөрөнгөд багтаан 100 мянган тонн хүнсний буудайг нөөцлөх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.

3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ