A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 205 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 151

Харилцаа холбооны тухай хуулийн 5.1.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (Ж.САНСАР)-т даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 288 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР