


ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (алслагдсан сумын)
2009 оны 8 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 246
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Эмч, багш нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох алслагдсан сумдын жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Батлан хамгаалахын сайд Л.БОЛД
