A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт/

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5, 5.1.6, 5.1.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам"-ыг 2 дугаар, "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам"-ыг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

/Энэ тогтоолын 1- р хавсралтад ЗГ-ЫН 2010 оны 22-р тогтоолоор өөрчлөлт, ЗГ-ын 2014 оны 190-р тогтоол, ЗГ-ын 2015 оны 194-р тогтоол, ЗГ-ын 2015 оны 461-р тогтоол, ЗГ-ын 2016-1-25-ны өдрийн 63-р тогтоол, 2016-12-21-ний өдрийн 198-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 329-р тогтоолоор тус тус нэмэлт орсон/.

2. Дээрх жагсаалт, журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газар (Д.БАТБААТАР)-т даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар гаргасан шийдвэрээ хянан үзэж дээрх журамд нийцүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН