A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт)

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үл хөдлөх хөрөнгийг худалдах, балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР