


ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт)
2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 127
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралт, “Балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Үл хөдлөх хөрөнгийг худалдах, балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
